БИД ТАНД ТАВ ТУХ, СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

НӨХӨН СЭРГЭЭХ СУВИЛАЛ

МҮЭ-ийн Сонгино амралтын дэргэд 50 ортой уламжлалт, нөхөн сэргээх сувиллыг тусгай зөвшөөрлийг үндэслэн ажиллуулж эмчилгээ сувилгааг батлагдсан стандартын дагуу хийж байна. Тус сувилалд хоол боловсруулах эрхтний архаг өвчин, элэг цөс, нойр булчирхай, чихрийн шижин болон үе мөч, захын мэдрэлийн архаг үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, бөөрний архаг үрэвсэл өвчтэй хүмүүстийг хүлээн авч нөхөн сэргээх эмчилгээ сувилгааг хийж байна. Уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээнээс гадна ходоодны шарх, чихрийн шижин, элэг цөсний архаг үрэвсэл, зүрх судасны ээнэгшил зэрэг өвчтэй хүмүүсийг эмчилгээний хоолоор хавсран эмчилнэ. Нөхөн сэргээх сувилалд тасагт иллэг бариа засал, физик эмчилгээ, биеийн тамир, хөдөлгөөн засал эмчилгээний кабинетууд ажилладаг. Мөн физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд (Искра, УВЧ, Кварц.Поток), парафин эмчилгээ, төрөл бүрийн бумба, иллэг, доргионт массаж, цэгэн болон тосон сүү бариа, бүх биеийн бариа, хүчилтөрөгчийн коктейл, давсан зам, агаар эмчилгээ зэрэг 20- иод төрлийн эмчилгээг хийж байна. Тус сувилалд рашаан сувилал, уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр дагнан мэрэгжсэн дадлага туршлагатай профессор, эмч, эмнэлгийн сувилагч болон туршлагатай тогооч нар ажилладаг. Амралт, рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт рашаан сувиллын эмчилгээний удирдамж, эмчилж сувилах өвчний жагсаалт зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Манай хамт олон таны эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ хөнгөн шуурхай, элэгсэг дотно үйлчлэх болно.